Үйл ажиллагааны чиглэл

БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?

Өсвөр үеийн чадавхжуулалт, залуус ба эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх туршлага хуваалцах үйл ажиллагаа болон мэдээллийн боловсролыг дээшлүүлэх нөлөөллийн ажлуудыг цогцоор хэрэгжүүлнэ.

"Гэрлээ асаая" менторшип хөтөлбөр

Өсвөр үеийнхний өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх, их дээд сургуульд элсэн ороход зөвлөх, сайн дурын ажлын туршлага, түүх бүтээхэд туслах цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. “Гэрлээ асаая” менторшип хөтөлбөрийг 50 хүүхэд суралцан төгссөн.

Залуус, эмэгтэйчүүдийн хөтөлбөр

Залуус болон эмэгтэйчүүдийг орон нутгийн шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцуулах, тэдний дуу хоолойг хүчтэй хүргэх чиглэлээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

“Хатан зоригийн түүх” туршлага хуваалцах эвент

Хүрээлэн буй орчин, байгальд ээлтэй амьдралын хэв маяг болон нийгмийн эерэг өөрчлөлтийг дэмжигч бүтээлч санаачилгуудыг илрүүлж, тэдний түүхийг олон нийтэд хуваалцан, сэдэлжүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Хатан зоригийн түүх” эвентийг улирал бүр зохион байгуулдаг. Энэ арга хэмжээ орон нутгийн иргэдийн хүсэн хүлээдэг нэгэн чухал үйл ажиллагаа болжээ.

Нөлөөллийн ажил

Орон нутгийн иргэдийн мэдээллийн боловсрол (media literacy)-ыг дээшлүүлэх, аливаа асуудлаар ойлголтын зөрүүг арилгах, зөв шийдвэр гаргахад туслах зорилгоор үнэ цэнтэй мэдээлэл түгээх, нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулдаг.